ЕВРОПЫН 8 УЛС, 11 ХОТЫН ОНЦЛОХ АЯЛАЛДАА БҮРТГЭЛ АВЧ БАЙНА.
ЕВРОПЫН 5 УЛС 7 ХОТЫН АЯЛАЛДАА САР БҮР ТОГТМОЛ БҮРТГЭЛ АВЧ БАЙНА.
ЕВРОПЫН 5 УЛС 7 ХОТЫН АЯЛАЛДАА ЗӨВХӨН 12 САРДАА БҮРТГЭЛ АВЧ БАЙНА.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗҮҮН ЭРГИЙН ВАШИНГТОН, НИАГАРА ХҮРХРЭЭ, НЬЮ-ЙОРК АЯЛАЛ
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БАРУУН ЭРГИЙН ЛОС АНЖЕЛЕС, ЛАС ВЕГАС ХОТУУДЫН АЯЛАЛ
Цюрих-Шафхаузен-Интерлакен-Лаутербруннен-Лейкербад-Монтхо-Женев-Монблан
ОЙРХИ ДОРНОДЫН СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ, ХАМГИЙН ИХ ХҮН ЗОЧИЛДОГ ХОТУУДЫН НЭГ БОЛОХ ЛОНДОН ХОТООР АЯЛАЦГААЯ
ЕВРОПЫН 7 УЛС 10 ХОТЫН АЯЛАЛДАА САР БҮР ТОГТМОЛ БҮРТГЭЛ АВЧ БАЙНА.
Европ, Хойд америк, Ази тивийн нийт 47 улс руу аялах боломж
ЕВРО ТРЕЙВЭЛИЙН хамт олонд юуны өмнө аз жаргалтай тав тухтай сайхан амруулж, аялуулж байгаад баярлаж байна. Улаан малгайт хөөрхөн хөтөч, хэрсүү чадварлаг охин АЛТАНГЭРЭЛд их баярлалаа. Цаашилбал жолоочдоо, хамт олон болж ижилдэн дассан аялагч залуучууддаа баярлалаа. Буцах дөхөж л явна. ЕВРО ТРЕЙВЭЛ ээр аялаарай хамгийн найдвартай сайхан аялуулдаг юм байна шүү.
Аз жаргал дүүрэн Адал явдал дүүрэн Авьяас билиг нь ундарсан Аатай сайхан аялагч нартайгаа сайхан танилцаж сайхан аялалаа. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэх ялдамд Биднийг аялуулсан Евро Трейвэл ХХК/World Tour хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсэе.
Эх орны оройн мэндийг дэвшүүлье. Европын Холбооны улсаар Янзтай аялаад ирцгээлээ. Есөн эрдэнийн бэлэгдал Ерөөлт багийнхандаа баярлалаа. Учралт сайхан багийханд минь Ухаарал догдлол бэлэглэсэн Сонин содон бүхнээр Сонороо мэлмийгээ баясгасан Сүрлэг өндөр уулсын Сүр хүчийг мэдрүүлсэн Саахалт 7 улсаар Саадгүй аялаад ирлээ. Эртний түүхт хотуудын Эгэл түүхийг сонсонгоо Энэ цагийн хүмүүсийн Эрдэм ухааны бишрэн Эрч хүчээр дүүрэн Эргээд ирлээ аялалаас Шар айрагны эх оронд саатан морилон өнжихдөө Айраг бүрээс амтлан Эрэмбэ дараалал тогтоон Эгнүүлэн шимж сууснаа Тэртээх 40-өөд оны Тэр нэгэн байшинд саатан Амтат хоол зооглон Ая дуугаар сонороо мялааж Шар айраг амтлан Шагшран тааз ширтэн Шаагалдан сууснаа санаж байна. Венецийн бороотой өглөө Меланы сүрлэг сүм Мянган мянган жуулчдын Мэлмийг баясгсх үзэсгэлэн Парисын цамхагтай хамт Патераа татуулсан мөчүүд Эртний түүхт зүрхэн сүм Эгэл зураачдын урлан гудамж Бруселийн удамжинды амтатны Шүлс алгаруулам үнэр Амстердам хотын Анхилам үнэртэй гудамжууд Аяглан маяглан суугаа Амьдрал хөөсөн бүсгүйчүүд Хамар цоргиох тамхийг Хамтдаа амталсан тэрхэн мөч Энэ бүх дурсамжаа Эргэн эргэн санан Энэхүү хэдэн мөрийг Энд өгүүлэн бичлээ. Дурсамж бүтээх аялалаар дүүрэн Дуулим энэхэн хорвоод Дуутай жаргалтай амьдраарай. Евро аялалын хамт олондоо ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Энэ аяллын компани маш их туршлагатай, аялал зохион байгуулж сурсан, Европын улс бүрт өөрийн гэсэн төлөөлөгч, жолооч, хөтөчтэй, үйлчилгээ сайтай маш сайн компани шүү. Цөөхүүлээ гоё аятай, тухтай, тавтай гоё машинаар аялах боломжтой.
Өнгөрсөндөө дурсамж үлдээн, Ирээдүйдээ итгэл бэлэглэх гүүрийг би аялал гэж боддог. Эх орныхоо үзэсгэлэнт, түүхт газруудаар аялах гэж товлосон өдрүүдээ тэсэн ядан, догдлон хүлээдэг. Аяллынхаа хором мөч бүрийг алдахгүй хадгалах гэсэндээ үзсэн, харсан, мэдэрсэн бүхнээ сэтгэлдээ шингээхийг хичээдэг. Харин энэ удаагийн аялал маань маш онцгой байлаа. Бүх зүйл нь шинэ бас содон. Анх аялалын автобусандаа суугаад явахад энэ нь л унаа эх орон минь юм шиг, дэргэдэх танихгүй олон хүмүүс элгэн садан минь юм шиг дулаан санагдаж билээ. Үргэлж л “Hey алив манайхаан” гэх хэвлүүн яриатай шар залуу замын турш биднийг огтхон ч уйдаагаагүйсэн. Бүхнийг тодоос тод санаж байна, бас хэзээ ч мартахгүй. Бороотой салхитай, бүрхэг цэлмэг, цастай нартай гээд… Баярлалаа Евро Трэйвел ХХК Амьралын минь бас нэгэн шинэ дурсамжийн хуудсанд хамтдаа аялсан та бүхэнд мөн баярлалаа. Удахгүй айлчлан ирэх шинэ оны мэнд хүргэе, мөн эрүүл энхийг хүсье. Д.Билгүүн 2023.12.27
Сайхан яваад ирлээ дэндүү гоё дурсамж дүүрэн аялал байлаа. Амьдрал баян юм хойно адал явдал дүүрэн сайхан хамт олонтой гоё аялал байлаа. Евро Трэйвел, Үүеээ, Мөөгий болон Цацаа дүүд баярласан талархснаа илэрхийлье.
Евро Трэйвел компанийн хөтөлбөрөөр Дубайд дурсамж дүүрэн аялаад ирсэн. Диваажингийн л орон юм даа. Хөтөлбөр таалагдсан. Үзвэр, зочид буудал, буфет хоол, үйлчилгээ дэндүү гоё байсан. Танай хамт олонд баярласнаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэе.
Дубайн аялалд яваад ирсэн диваажингийн орон шиг Дубай хот үзээд үзээд баршгүй дөрвөн одтой тохилог зочид буудал амтлаг сайхан олон төрлийн хоол дурсамж дүүрэн аялал байсан.
Европын 6 орны 15 өдрийн аялалд танай компанийг сонгоод 4 сарын 23-наас 5 сарын 8 хүртэл гэр бүлээрээ дурсамж дүүрэн сайхан аялаад ирлээ. Сэтгэл ханамж 100%. Аяллын хөтөлбөрт заагдсан бүх зүйлсээ үзсэнээс гадна Бельги, Нидерланд орноор нэмэлтээр аялуулж бидний тав тух, хоол унд, үзвэр үйлчилгээнд чин сэтгэлээсээ үйлчилсэн жолооч хөтөч Одбаяртаа маш их баярлалаа. Танайхыг дахин сонгож үйлчлүүлэхдээ баяртай байх болно. Танай хамт олонд амжилт хүсье!
Гэгээн Маркын усан зогсоолоос Канал Гранд суваг руу явах замд сувгийн өмнөд эргийн Дорсудоро арлын үзүүрт...
Венецчүүдийн амьдрал нь багт наадам, баяр цэнгэлд туйлаасаа дуртай улс байсан төдийгүй аливаа зовлон бэрхшээли...
Итали хэлэнд талбай гэдэг үгийг пиацца гэх бөгөөд Венецед маш олон талбай бий. Гэвч Ром, Флоренцоос ялгаат...